“ОРОН СУУЦ 2010” үзэсгэлэн боллоо.

    Орон сууцны санхүүжилтийн корпораци Барилга Орон Сууц Сурталчилгааны Төв, ТВ5 телевиз хамтран зохион байгуулж буй “ОРОН СУУЦ 2010” үзэсгэлэн өнөөдөр “Аман хуур” дижитал хотхоны үзэсгэлэнгийн танхимд нээгдлээ.

    Үзэсгэлэнгийн нээлтэнд Орон сууцны санхүүжилтийн корпорацийн гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхлан, ТВ5 телевизийн ерөнхий зөвлөх Д.Сарангэрэл, К энд Ти констракшний захирал Чем Чунхун нар оролцлоо. Энэхүү үзэсгэлэнг зохион байгуулснаар орон сууцаа сонгож амжаагүй иргэд төрийн албан хаагчид худалдахад бэлэн болсон орон сууцны талаарх цогц мэдээллээр хангагдаж өөрийн сонголтыг хийж орон сууцны урт хугацаат зээлд зохих журмын дагуу хамрагдах, барилгын компаниуд орон сууцны борлуулалтаа хурдасгах боломжтой юм.

  Үзэсгэлэн 11сарын 9-ний өдөр хүртэл “Аман хуур” дижитал хотхоны үзэсгэлэнгийн танхимд үргэлжилнэ.

Leave a Reply