You are currently viewing “Буянт-Ухаа 2” хорооллын тухай сонирхолтой 24 баримт

“Буянт-Ухаа 2” хорооллын тухай сонирхолтой 24 баримт

Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар босч буй хамгийн том орон сууцны хороолол болох “Буянт-Ухаа 2”-ын тухай 24 баримтыг хүргэж байна.
1. “Буянт-Ухаа 2” хороололд нийт 6500 айл, өрх амьдрахаар төлөвлөгдсөн.
2. Хорооллын барилга нийт 28 га газарт баригдаж байна. Ерөнхий төлөвлөлтөд 48 ширхэг 54 айлын бүрэн цутгамал хийц бүхий 9 давхар орон сууц, 60 ширхэг 65 айлын 12 давхар бүрэн цутгамал орон сууцны барилгууд тус, тус төлөвлөгдсөн.
3. Багш, эмч, сувилагч, үйлчлэгч, цэцэрлэгийн туслах багш зэрэг төрийн бүх албан хаагчид тус хороололд амьдрах хүсэлтээ гаргах эрхтэй. Мөн хувиараа бизнес эрхэлдэг болон хувийн хэвшилд ажилладаг хүмүүст нээлттэйг онцолъё.
4. Тус хорооллын барилга угсралтын ажлыг Үндэсний бүтээн байгуулалтын корпорацийн таван компаний гурван мянга гаруй инженер техникийн ажилчид гүйцэтгэж байна.
5. “Буянт-Ухаа 2” хороололд 240 хүүхдийн 4 цэцэрлэг, 1200 хүүхдийн ерөнхий боловсролын 2 сургуультай.
6. Хүүхэд багачуул сургууль цэцэрлэг рүүгээ явахдаа авто зам хөндлөн гарахгүйгээр шийдэж өгсөн.
7. Ерөнхий боловсролын сургуулиудад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сурах боломжит орчин нөхцөлийг давхар хангасан.
8. “Буянт-Ухаа 2” хороололд нийт 2 мянга орчим авто машины дулаан граж байхаар төлөвлөсөн. Үүнд: Нэгдсэн 7 давхар 409 авто машины дулаан граж, орон сууцны барилгын доод F1 давхарт 1090, хорооллын гадна 400-500 автомашины ил зогсоолыг тус тус шийдэж өгчээ.
9. Мөн спортын ордон 2, урлаг соёлын ордон, кино театр, худалдаа үйлчилгээний 12 төв зэрэг хүний хэрэгцээ, тав тухыг хангасан бүх зүйл багтсан.
10. Хорооллын гаднах орчны 30 хувь нь ногоон байгууламжаас бүрдэх ба ахмад настан, хүүхдүүдийн амрах талбай, саравч, тоглоомын бүсийг орчин үеийн шинэлэг загвар шийдлээр төлөвлөсөн.
11. Хорооллоо тойрсон дугуйн болон гүйлтийн замтай.
12. “Буянт-Ухаа” 2 хорооллын эхний ээлжийн 22 барилгын гүйцэтгэл 70 гаруй хувьтай явагдаж байна.
13. Эхний ээлж ирэх намар ашиглалтад орно.
14. Эхний ээлжийн 22 барилгын өрөөны зохион байгуулалтад нэг өрөө тусгагдаагүй бөгөөд 2 болон 3 өрөөнөөс бүрдэж байна.
15. Байрны үнэ зах зээлд борлуулагдаж байгаа байрны үнээс бага ч “Буянт-Ухаа-1” хорооллынхоос өндөр байна гэж албаныхан мэдэгдэж байна. “Буянт-Ухаа-1” орон сууцны 1 м2-ын үнэ 1.280 сая төгрөгөөр үнэлэгдэж байсан юм.
16. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа нь Богд хайрхан уулын энгэрт агаар болон үзэгдэх орчин сайтай юм.
17. Яармагийн гүүрээс нисэх хүртэл нийт 6 урсгалтай авто замтай. Хотын төв хүртэл 20 минут явах боломжтой юм.
18. Баруун талаасаа Гурвалжингийн гүүр, хотын төвөөс Нарны гүүр, зүүн талаасаа Энхтайны гүүр, Маршлын гүүр болон Богд уулын шинэ тавьсан замаар тус тус явах боломжтой юм.
19. “Буянт-Ухаа 2” хороолол нь бүрэн цутгамал хийцтэй, газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй.
20. Нэгээс арван хоёр давхар хүртэл тагттай бөгөөд тагт бүрд нэг загварын хаалт хийж өгсөн нь оршин суугчдын аюулгүй байдал болоод өнгө үзэмжинд эерэгээр нөлөөлж байгаа юм.
21. Бүрэн цутгамал байр бөгөөд орчин, үеийн чанар стандартад нийцсэн барилгын материалаар баригдсан.
22. “Буянт-Ухаа 2” хорооллын эхний ээлжийн 22 барилгын гадна засал 90 хувь, дотор засал 21 хувь, инженерийн шугам сүлжээний ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байна.
23. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй иргэдэд зориулан олон улсын стандартад нийцсэн гарц гарам, тэмдэг тэмдэглэгээг гаднах хаалга, цахилгаан шат зэрэгт шийдэж өгчээ.
24. “Буянт-Ухаа 2” хорооллын хоёрдугаар хэсэг болох 3900 айлын 12 давхар 60 ширхэг барилгын ажлыг энэ зун эхлүүлэхээр төлөвлөсөн ба 2016 онд ашиглалтад хүлээлгэн өгнө.

BU2

Leave a Reply