Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд 2014 онд “Аймаг бүрт 1000 айл” орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймагт баригдсан эхний ээлжийн 189 айлын орон сууцны барилгыг Улсын комиссоор байнгын ашиглалтанд хүлээлгэн өгч орон сууцанд орох иргэдэд түлхүүр гардууллаа.
Тус 189 айлын орон сууцны барилгыг Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар Монгол Улсын Хөгжлийн банкны Чингис бондын хөрөнгөөр санхүүжүүлж, барилга угсралтын ажлыг “Бурхантын бүтээн байгуулалтын корпораци”ХХК гүйцэтгэхээр 2014 оны долдугаар сард эхлүүлсэн бөгөөд өнөөдөр орон сууцны барилгын ажил гэрээт хугацаандаа бүрэн дуусгасан байна.
Иргэдэд орон сууцны түлхүүрийг Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал А.Гантулга, БЗДБТХГ-ын дарга М.Оригжав, Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, Засаг даргын орлогч Г.Баянмөнх, Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал А.Гантулга, “Бурхантын бүтээн байгуулалтын корпорацийн Ерөнхий захирал Д.Төмөрбаатар нар гардуулсан юм.
“Аймаг бүрт 1000 айл” орон сууц хөтөлбөрийн хүрээнд баригдсан 189 айлын орон сууц нь нил төмөр бетон суурьтай, бүрэн цутгамал хийцтэй, 9 давхар 63 айлын 3 блок 1-3 өрөө бүхий 7 төрлийн талбай хэмжээтэй, зоорийн давхартаа 20 авто машины зогсоолтой бөгөд орон сууц нь нэг метр квадрат нь 1.280.000 төгрөгний үнэтэйгээр борлогдож байна.
№ |
Төрөл |
Өрөөний тоо |
Талбай хэмжээ |
Орон сууцны тоо |
1 |
A |
2 |
33.00 |
27 |
2 |
B |
1 |
33.47 |
27 |
3 |
C |
1 |
39.47 |
27 |
4 |
D |
2 |
51.78 |
27 |
5 |
E |
2 |
49.72 |
27 |
6 |
F |
1 |
42.32 |
27 |
7 |
G |
3 |
66.88 |
27 |
Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн “Аймаг бүрт 1000 айл” орон сууц хөтөлбөрийн хүрээнд ТОСК-ийн захиалгаар Архангай аймагт эхний ээлжийн 120 айлын орон сууц ашиглалтанд орсон бөгөөд Сэлэнгэ, Хэнтий, Ховд, Увс, Орхон, Баянхонгор аймгуудад орон сууцны барилга угсралтын ажлууд эхлээд байна.