Хэнтий аймагт баригдсан Бүтээн байгуулалтын ажлыг танилцууллаа

“Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ Хэнтий аймгийн Чингис хотод Тэмүүжин” хорооллын гадна инженерийн шугам сүлжээний холболт, “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд “Шинэ Өндөрхаан хороолол”-ын эхний ээлжийн 120 айлын орон сууц барих ажлууд хийгдсэн билээ.
Энэхүү бүтээн байгуулалтын ажлын талаар Хэнтий аймгийн Засаг дарга Ганбямбад ТОСК ТӨҮГ-ын ерөнхий захирал Ж.Хичээнгүй танилцуулж, тулгамдаж буй асуудал цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.