“Орон сууны санхүүжилтийн корпораци” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2011 оны 10 дугаар тогтоолын дагуу дараах орон сууцны зориулалт бүхий дуусаагүй барилга болон суурийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдана. Дуудлага худалдаа 2011 оны 11-р сарын 29-ний өдрөөс 30 –ны өдөр Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Их тойруу 1, Мега төвийн байр “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК-ийн 3 давхрын 301 тоот хурлын зааланд болно.
Худалдах орон сууцны барилгын тухай дэлэгрэнгүй мэдээллийг ОССК дээр ирж үзнэ үү. Нээлттэй дуудлага худалдаагаар худалдах барилгын зориулалт, анхны үнэ
Дуудлага худалдаанд оролцох хүсэлт ирүүлэх:1. Дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ 2011 оны 11 дугаар сарын 29-ны өдрийн 10.00 минутаас өмнө ОССК-д ирүүлнэ.
2. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт нь зөв, цэвэр бөглөсөн худалдаанд оролцох хүсэлтийн маягт, дэнчин төлсөнийг нотлох баримт, иргэний үнэмлэх (аж ахуйн нэгжийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ний нотариатаар батлуулсан хуулбар зэрэг баримтаас бүрдэнэ. Бүрдүүлсэн баримтаа дугтуйд хийж битүүмжилсэн байна. 3. Дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Их тойруу 1, Мега төвийн байранд зар гарсан өдрөөс эхлэн 2011 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 10.00 минутаас өмнө хийсэн байна.Дуудлага худалдааны дэнчин: Дэнчин худалдах доод үнийн 10 хувь байх ба байгууллагын Төрийн банкин дахь 3400005286 дансанд төлсөн байна.