You are currently viewing ЧИНГИС ХОТЫН 120 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ БАРИЛГАД ХЯНАЛТ ХИЙЛЭЭ

ЧИНГИС ХОТЫН 120 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ БАРИЛГАД ХЯНАЛТ ХИЙЛЭЭ

Монгол Улсын Засгийн газрын “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Хэнтий аймгийн Чингис хотод Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар 120 айлын буюу 60 айлын 6 давхар 2 блок орон сууц баригдаж байгаа билээ. Энэхүү орон сууцны барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Дүрт уул” ХХК ажиллаж байна.

ТОСК-ийн инженерүүдийн томилолтын баг дээрх орон  сууцны барилгын барилга угсралтын ажлын явц,  гадна инженерийн шугам сүлжээ, холбоо дохиолол, цахилгаан монтаж зэрэгт хяналт  шалгалт хийлээ. Барилга угсралтын ажлын явц нь 1-р барилга 6-р давхрын цутгалт хийгдэж, өрлөг 4-р давхар дуусч 5-р давхарлуу орж, зоорийн давхраас замаскны ажил хийгдэж эхлэн шаврын ажил 3-р давхар хүртэл хийгдсэн байна. Харин  2-р барилга каркас цутгалт бүрэн дуусаж, өрлөгийн ажил 5-р давхарт явагдаж, шаврын ажил 3-р давхарт хийгдэж байна.

Чингис хотод баригдаж буй 120 айлын орон сууц нь зоорийн давхартаа 18 авто машины зогсоолтой бөгөөд барилга  угсралтын ажлын явц 40 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна.

 

Leave a Reply