You are currently viewing П.Н.Шастины нэрэмжит улсын 3-р төв эмнэлгийн Зүрх судлалын тасаг олон улсын жишигт нийцсэн тасагтай боллоо

П.Н.Шастины нэрэмжит улсын 3-р төв эмнэлгийн Зүрх судлалын тасаг олон улсын жишигт нийцсэн тасагтай боллоо

ТОСК нь нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажлуудыг санаачлан хийдэг бөгөөд энэ удаад П.Н.Шастины нэрэмжит улсын 3-р төв эмнэлгийн зүрх судлалын тасгийг бүрэн шинэчлэн засварлах ажлыг санаачлан амжилттай хэрэгжүүллээ. Тус эмнэлгийн байранд 1985 оноос хойш 30 жилийн турш улсын төсвийн хөрөнгөөр капитал буюу барилга, сантехникийн их засварын ажлууд хийгдээгүй байна. Засварын ажлыг “Ногоон гэр хөгжил” ТББ-ын захиалгаар “Инвет” ХХК 28 хоногийн хугацаанд олон улсын жишигт нийцүүлэн хийж гүйцэтгээд байна. Тус тасаг нь 14 эмч, 20 гаруй сувилагчтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. 35 ортой, 7 хоногт 250-300, 1 сард 1200-1300 хүн хэвтэн эмчлүүлдэг бөгөөд улсын төсвийн хязгаарлагдмал хүрээнд төрийн ажлыг маш их ачаалал, хариуцлагатайгаар залгуулж байна. Нийт 460 гаруй мкв талбай бүхий газарт 33 өрөө тасалгааг шийджээ.

tasag

Уг талбайд нийт 100 орчим сая төгрөгийн засварын ажил хийгдсэн юм. Шинэчлэн засварлах ажилд халтирч гулгадаггүй зөөлөвчин шал, гэрлийн тусгалын сааруулагчтай гурван давхар хамгаалалттай вакум цонх, мэдрэгчтэй гэрлүүд, хүний биед үл харшлах олон улсын эмнэлгийн стандартад нийцсэн үнэргүй, ганддаггүй хананы будаг, өвчтөн эмчлүүлэгчид орж гарахад тохиромжтой хаалга, мөн бие засахад туслах тулгуур бариул зэрэг зүйлсийг шинээр шийдэж өгсөн юм.

ТОСК нь зорилтот бүлгийн иргэдийг хямд үнэтэй чанартай орон сууцаар хангах зорилтын хүрээнд “Буянт-Ухаа 2” хорооллын доторх зохион байгуулалт төлөвлөлтөө хөгжлийн бэрхшэлтэй иргэд, ахмад настангуудад зориулан олон улсын стандартад нийцсэн орц гарц, зам талбай, тэмдэг тэмдэглэгээтэй шийдэж өгсөн юм. Мөн нэг ээлжиндээ 1250 хүүхэд сурах хүчин чадалтай 2 сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн анги танхим, ариун цэврийн өрөө, өгсөж уруудах шат зэргийг төлөвлөн барьж байна.

DSC_02000

ТОСК-ийн хамт олон өнгөрсөн хугацаанд нийгмийн хариуцлагын хүрээнд Чинтэнгис хүүгийн эмчилгээний зардалд байгууллагаараа хандив цуглуулж өгөв. ХУД-ийн тусгай 63-р сургуулийн хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг, ном сурах бичиг бэлэглэв. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан сонсголын бэрхшээлтэй 100 хүүхдэд бэлэг дурсгалын зүйл гардуулав. Асрамжийн газрын хүүхдүүдэд өөрсдийн уншсан ном, сурах бичиг, тоглоомуудыг цуглуулан өгөв. Олноо Равсал Панз нэрээрээ алдаршсан МУГЖ Б.Магсаржав гуайд Монголын кино урлагт оруулсан хувь нэмэр, хөдөлмөрийг нь үнэлж, хоёр өрөө байр бэлэглэх ажлыг санаачлан хэрэгжүүллээ.

Leave a Reply