“ЭКО ЯАРМАГ 1” хороолол

“ЭКО-ЯАРМАГ 1” хороолол нь Хан-Уул дүүрэг, Яармаг, 4 дүгээр хорооны 8 дугаар хэсгийн нутаг дэвсгэрт, хотын төвөөс баруун урагш 8 км зайд байрладаг. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдах эхний ээлжийн газрын нийт хэмжээ 16,5 га талбайг эзэлж байгаа юм.
“ЭКО-ЯАРМАГ 1” хороолол нь баруун талаасаа үргэлжилсэн гэр хороололтой хиллэж, зүүн талаараа “VIVA CITY” орон сууцны хороолол, хойд талаараа ТУУЛ ГОЛ болон төлөвлөгдөж буй хурдны зам, урд хэсгээрээ олон улсын чанартай хурдны зам болон дархан цаазат БОГД УУЛ-аар тус тус хүрээлэгдсэн.
1868 айлын “Эко Яармаг 1” орон сууцны хорооллыг 1280 хүүхдийн сургууль, 720 хүүхдийн цэцэрлэг, спорт цогцолбор, худалдаа үйлчилгээний төв, дэд бүтэц /зам инженерийн шугам сүлжээ/-ийн хамтаар одоогийн байгаа нөхцөлтөй нь уялдуулан барихаар төлөвлөөд байна. Төслийн шаардагдах хөрөнгө оруулалтын хэмжээ урьдчилсан байдлаар 204 тэрбум буюу 105 сая ам.доллар байхаар төлөвлөж байна.

625
625-1