ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

1.“Төрийн орон сууцны корпорациТӨҮГ нь Хан-Уул дүүргийн 4-р хороо, 8-р хэсгийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн 12,5 га газарт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах зөвлөхийг сонгон шалгаруулах зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Хан-Уул дүүргийн 4-р хороо, 8-р хэсгийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн 12,5 га газарт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах болно.

3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулан ирүүлнэ.

  • Зөвлөх хуулийн этгээдийн танилцуулга
  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид хууль гэх/-ийн 14.1.2-т заасан нөхцөл байдал үүсээгүй талаарх татварын байгууллагын тодорхойлолт
  • Хуулийн 14.1.4 болон 14.1.7-т заасан нөхцөл байдал тус тус үүсээгүй талаархи шүүхийн тодорхойлолт
  • Энэхүү зөвлөх үйлчилгээг гүйцэтгэхэд шаардлагатай дараах тусгай зөвшөөрлийн хуулбарыг нотариатаар баталгаажуулан ирүүлнэ. Үүнд:

1.1.2. Хот, тосгоны ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, хот төлөвлөлтийн суурь судалгаа

  • Сүүлийн 2 жил /2014 он, 2015 он/-ийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ижил төстэй үйлчилгээ үзүүлж байсан туршлагын талаарх мэдээллийг нотлох баримтын хамт ирүүлнэ.
  • Хугацаа хэтэрсэн зээл болон зээлийн хүүгийн өр төлбөргүй талаарх харилцагч банкны тодорхойлолт
  • Сүүлийн 2 жил буюу 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, мөн 2015 оны III улирлын санхүүгийн тайлангийн хуулбарыг нотариатаар баталгаажуулан ирүүлнэ.
  • Зөвлөх хуулийн этгээдийн удирдах болон голлох мэргэжилтнүүдийн намтар /намтарт мэргэжилтний ур чадвар болон ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэлийг заавал тусгана/ болон иргэний үнэмлэхний хуулбар, дипломын хуулбар

4.Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

5.Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 10 цаг 30 минутаас өмнө ирүүлнэ үү.

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Их тойруу 53-3,Төрийн орон сууцны корпорациТӨҮГ, 2 давхар 206 тоот, Мэргэжилтэн Б.Сарангэрэл

Leave a Reply