Монгол улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтод бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөтөлбөрийн хүрээнд “Буянт-ухаа 2” орон сууцны хорооллын эхний ээлжийн орон сууцыг 2015 оны 10 сарын 31-нд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
“Буянт-ухаа 2” орон сууцны хорооллоос квот авсан иргэд, албан байгууллага 2015 оны 10 дугаар сарын 10-ны дотор орон сууцны урьдчилгаа төлбөр 10 хувийг төлсөн баримтын хамт Төрийн Орон Сууцны Корпораци дээр өөрийн биеэр ирж бүртгүүлэн “Орон сууцны захиалгын гэрээ” байгууллахыг анхааруулж байна.
Жич: Заасан хугацаанд урьдчилгаа төлбөрөө төлж “Орон сууцны захиалгын гэрээ” байгуулаагүй тохиолдолд хуваарилагдсан орон сууц худалдан авах эрхийг цуцалж зах зээлд нээлттэй худалдахыг мэдэгдье.
ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ