ОССК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл шинэчлэн байгуулагдлаа.

Орон  сууцны санхүүжилтийн корпорацийн Төлөөлөн удирдах зөвлөлийг шинэчлэн байгуулах болсонтой холбогдуулан ОССК ХХК-ийн хувь эзэмшигч байгууллага болох  Нийслэлээс Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр,  Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга О.Машбат,  Сангийн яамнаас Төслийн санхүүжилт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Доржханд, Санхүүгийн бодлого зохицуулалтын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батбаяр, Барилга, хот байгуулалтын яамнаас Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн, Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Г.Мэргэнбаяр нарыг Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнээр томиллоо.                                    

       Орон сууцны санхүүжилтийн корпорацийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд 2012 оны 9 дүгээр сарын 17-ний өдөр хуралдаж ОССК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар  Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөрийг  сонголоо.

       Мөн Орон сууцны санхүүжилтийн корпорацийн Төлөөлөн удирдах зөвлөл 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн   ээлжилт хуралдаанаар  ОССК-ийн дэд захирлаар Ц.Алтандуулга,  Д.Оюунжаргал нарыг тус тус томилсон байна.

 

Leave a Reply