ÎÑÑÊ-èéí мэргэжилтэнгүүд Өвөрхангай, Архангай, Завхан, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Булган, Орхон, Дархан-Уул àéìãèéí òºâä áàðèãäñàí 4, 20, 30, 38,40, 50 àéëûí îðîí ñóóöíû áîðëóóëàëòûí àæëààð 2010 îíû 9 дүгээр ñàðûí 19-өөñ 10 дугаар ñàðûí 16-íû õîîðîíä íèéò 28 õîíîã àæèëëàëàà.
Өвөрхангай аймгийн Хархорин суманд баригдсан 8 айлын орон сууцанд шинээр захиалга өгсөн 2 иргэний зээлийн асуудлыг шийдвэрлэсэн.
Архангай аймгийн төвд баригдсан 30 айлын орон сууцанд төрийн болон бага дунд орлоготой 30 иргэнийг урт хугацааны зээлд хамруулж эхэллээ.
• Тус аймгийн Төвшрүүлэх, Ихтамир суманд баригдсан 4, 8 айлын нийт 12 айлын орон сууцанд 12 иргэнийг зээлэнд хамруулахаар болсон. Завхан аймгийн 30 айлын орон сууцанд захиалга өгсөн 6 иргэдийг зээлд хамруулах ажилтай танилцаж иргэдтэй уулзалт зохион байгуулсан.
• Тус аймгийн Их-Уул, Тосонцэнгэл сумдад баригдсан 4, 8 айлын орон сууцанд 12 иргэнийг хамруулахаар болжээ.
Говь-Алтай аймгийн төвд баригдсан 20 айлын орон сууцанд урт хугацааны зээлд хамрагдахаар захиалга өгсөн 5 иргэдийг зээлд хамруулах ажилтай танилцаж иргэдтэй уулзсан.
• Тус аймгийн Тайшир, Дэлгэр, Чандмань, Бигэр, Цогт, Цээл, Халиун, Шарга, Баян-Уул сумдад баригдсан 4, 8 айлын нийт 44 айлын орон сууцанд орсон 35 иргэнийг зээлд хамруулахаар ажиллаж эхэллээ. Ховд аймгийн төвд баригдсан 38 айлын орон сууцанд шинээр 4 иргэнийг орон сууцтай болгохоор зээлийн судалдгаанд хамруулжээ.
Баян-Өлгий аймгийн төвд баригдсан 40 айлын орон сууцанд орсон 12 иргэнийг зээлийн судалгаанд хамруулжээ.
• Тус аймгийн Дэлүүн, Буянт, Баяннуур, Цэнгэл, Улаанхус сумдад баригдсан 4,8 айлын нийт 24 айлын орон сууцанд 12 иргэнийг зээлд хамруулахаар ажиллаж байна.
Увс аймгийн Төрийн албан хаагчийн зээлийн эрх авсан 70 орчим иргэдэд зээлд хэрхэн хамрагдах талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулан ажиллажээ.
• Наранбулаг, Улаангом сумдад баригдсан 4 айлын орон сууцтай танилцаж иргэдэд мэдээлэл суртарчилгаа хийв.
Хөвсгөл аймгийн Төрийн албан хаагчийн зээлийн эрх авсан 30 орчим иргэдэд зээлд хэрхэн хамрагдах талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулан ажиллажээ.
• Тус аймгийн Цагаан-Уул, Арбулаг, Түнэл, Их-Уул, Тариалан, Алаг-Эрдэнэ, Тосонцэнгэл сумдад баригдсан 4,8 айлын нийт 32 айлын орон сууцан 18 иргэн зээлд хамруулахаар судалгааны ажлыг зохион байгуулж байна.
Булган аймгийн төвд баригдсан 30 айлын орон сууцны засварын ажил хийгдэж байна.
Орхон аймгийн төвд баригдаж буй 50 айлын орон сууцны барилга угсралтын ажил явагдаж байна.
– Баян Өндөр, Жаргалант суманд баригдсан 8 айлын орон сууцтай танилцаж иргэдэд мэдээлэл суртарчилгаа хийв.
Дархан-Уул аймгийн Шарын гол суманд баригдсан 8 айлын орон сууцтай танилцаж иргэдэд мэдээлэл суртарчилгаа хийв.