"Төрийн албан хаагчдын болон иргэдийг орон сууцаар хангах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2009 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 321 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлийн "арилжааны банкны зээлийн барьцаанд байгаа орон сууцыг м/кв талбайн үнийг 650.0 /зургаан зуун тавин мянган/" мянган төгрөгөөс хямд байх /нийслэлд/ зарчим баримтлан … " гэснийг "орон сууцыг" гэж өөрчлөн найруулахаар болов. "Журам батлах тухай" Засгийн газрын 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 368 дугаар тогтоолоор батлагдсан "төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журам"-ын 2.1 дэх хэсгийн "…арилжааны банкны зээлийн барьцаанд байгаа …" гэснийг "ашиглалтад орсон шинэ" гэж, 5.1 дэх хэсгийн "…арилжааны банкны зээлийн барьцаанд байгаа …" гэснийг "ашиглалтад орсон"гэж тус тус өөрчлөн найруулав. Төсвийн ерөнхийлөн захирагч нараас төрийн байгууллагуудад 4000 орон сууцны зээлийн эрх /квот/ хуваарилахаас одоогийн байдлаар 127 төрийн байгууллагын 3825 эрх /квот/ тодорхой болж, үүнээс 1078 эрх /квот/ авсан төрийн албан хаагчийн нэрийг Орон сууцны санхүүжилтийн корпорацид ирүүлээд байна. Үүнээс 787 албан хаагч материалаа бүрдүүлж хүргүүлснээс 119 иргэн орон сууцны сонголтоо хийн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд одоогийн байдлаар 75 төрийн албан хаагчдад 2,3 тэрбум төгрөгийн зээл олгох асуудлыг шийдвэрлэсэн байна.
Төрийн албан хаагчдын сонгосон орон сууцны 1 м/кв-ын үнэ 874.0-1150.0 мянган төгрөг байна. Арилжааны банкны зээлийн барьцаанд байгаа орон сууцны 1 м/кв-ын үнэ Засгийн газрын тогтоолд заасан үнээс давсан, орон сууцнаас сонголт хийх боломж хязгаарлагдмал байгаа тухай гомдол их гарч байна. Цаашид зах зээлд борлуулахад бэлэн байгаа, ашиглалтад орсон шинэ орон сууцыг "4000 орон сууц" хөтөлбөрт хамруулах, төрийн албан хаагчдад өрхийн орлогоос нь шалтгаалан 40.0 сая хүртэлх төгрөгийн орон сууцны зээл олгох нь хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ гэж Засгийн газар үзэж байна.