You are currently viewing КОВИД-19 ЦАР ТАХЛААС ШАЛТГААЛАН БАРИЛГЫН САЛБАРТ ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫН ТАЛААР ХУРАЛДЛАА

КОВИД-19 ЦАР ТАХЛААС ШАЛТГААЛАН БАРИЛГЫН САЛБАРТ ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫН ТАЛААР ХУРАЛДЛАА

Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 11 дүгээр тушаалаар байгуулагдсан “Дэлхий нийтэд тархаад буй Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас шалтгаалан барилгын салбарт тулгамдаж буй асуудлуудыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсэг”-ийн 5 дахь удаагийн хурал зохион байгуулагдлаа.

Тус хурлаар Барилгын материалын ханган нийлүүлэгчидтэй хийсэн уулзалтын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнгийн талаар хэлэлцлээ.

Ирэх долоо хоногт Цемент үйлдвэрлэгч, Арматур үйлдвэрлэгч, импортлогч нартай дахин хуралдаж холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.