“Анхны таван яам-100” өдөрлөг болно

     Монгол Улс анхны таван яамаа үүсгэн байгуулсан 100 жилийн ойтойгоо золгож байна. Түүхт ойн хүрээнд өнөөдөр Сүхбаатарын талбайд Засгийн газрын Хэрэг эрхлэгч газар болон Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Батлан хамгаалах яам, Гадаад хэргийн яамдуудын нээлттэй өдөрлөгийг зохион байгуулахаар боллоо. Эндээс иргэд хүссэн мэдээллээ авах боломжтой гэнэ. Тухайлбал, Монгол Улсын Хүний хөгжил сангаас олгох оюутны сургалтын төлбөр, орон сууц, эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрийг хаана, хэнд хандаж, хэрхэн авах талаар зөвлөгөө болон бусад мэдээллийг авч болох аж.

    Өдөрлөгт яам тус бүр тусгайлан бэлдэж оролцоно. Батлан хамгаалах яамны хувьд гэрэл зургийн альбом, “Догшин хар сүлдний нууц” баримтат кино, дурсгалын медаль, үзэсгэлэнгээ толилуулж, архивын лавлагаа үнэ төлбөргүй гаргаж өгөх үйлчилгээг үзүүлэх юм байна. Ойн хүрээнд тус яамнаас хамгийн өндөр настай таван генералд орон сууц, таван генералд хувийн эдлэн, хаус бэлэглэсэн байна. Ирэх долоо хоногоос 50 албан хаагчдад орон сууцны түлхүүр гардуулахаар болжээ.

     Харин Гадаад харилцааны яамныхан тус өдөрлөгт иргэдэд нэг цэгийн үйлчилгээг үзүүлж, анхны сайдынхаа хөшөөг босгох эх загварыг танилцуулах юм байна. Мөн дипломат ажлын онцлогийг харуулсан ажил зохион байгуулж, ёслолд хэрэглэдэг машин зэргийг үзүүлэн сонирхуулах аж.

    Хууль зүй, дотоод хэргийн яамны тухайд иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч нотариатын үйлчилгээ үзүүлнэ. Мөн хилчдийг ар гэртэй нь утсаар шууд холбож яриулах аж. Энэ мэтчилэн бусад хоёр яамны үйл ажиллагаатай өдөрлөгийн үеэр танилцаж мэдээ мэдээлэл авч болох юм байна. Н.Туул Үнэлэх: Одоогийн үнэлгээ: Сэтгэгдэл Илгээх Хэвлэх Холбоотой 5 мэдээ <<Өмнөх 5 мэдээ Дээд хэмжээний зөвлөгөөн эхэлж байна 43 минутын өмнө Ц.Батбаяр: Би хэнийг ч гүжирдээгүй 1 цаг 40 минутын өмнө Ард түмэндээ хандан босох болно гэв 1 цаг 46 минутын өмнө ”Бид гэрээг цуцлах биш, засаач гэж л хэлсэн” 1 цаг 50 минутын өмнө Хариу гомдол чуулганы танхимд үргэлжлэв Өнөөдөр 7 цаг 50 минут Дараах 5 мэдээ>> Сэтгэгдэл:0 Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

www.news.mn сайтаас

Leave a Reply