Төрийн албан хаагчдын орон сууцны зээлийн төлбөр хийгдэж эхэллээ

    “Төрийн албан хаагчид болон иргэдийг орон сууцаар хангах төсөл”-ийг хэрэгжүүлэхээр 2010 оны 03 дугаар сарын 31нд Сангийн яам Монгол банкинд Засгийн газрын 6,0 тэрбум төгрөгийн бонд арилжаалан орон сууцны зээлийн эхний санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүллээ.

     Зээл олгох шийдвэр гарсан 180 зээлдэгчийн зээлийн төлбөрийн санхүүжилт 5,8 тэрбум төгрөгийг орон сууцаа борлуулж байгаа нийслэл болон орон нутгийн барилгын компаниудын банкин дахь дансанд шилжүүлж эхэллээ.

    Дараагийн 100 зээлдэгчийн зээлийн хүсэлтийг багцлан энэ долоо хоногт багтаан Сангийн яаманд бонд арилжаалах захиалга өгч шийдвэрлүүлнэ.
   
    Мөн төрийн албан хаагчдыг орон сууцаа сонгох, барилгын компаниудыг орон сууцны борлуулалтаа нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 2 дахь шатны “Орон сууц 4000-2” үзэсгэлэнг удахгүй зохион байгуулахаар ажиллаж байна