You are currently viewing “Буянт-Ухаа 2” хорооллын барилгын ажил 80 гаруй хувьтай байна

“Буянт-Ухаа 2” хорооллын барилгын ажил 80 гаруй хувьтай байна

Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн барьж байгаа “Буянт-Ухаа 2” хорооллын 48 барилгын барилга угсралтын ажлын нийт явц 67.1 хувьтай үргэлжилж байна.

Одоогоор “Буянт-Ухаа 2” хорооллын 48 барилгын үндсэн бүтээцийн ажил бүрэн дууссан бөгөөд эхний ээлжинд ашиглалтад орох 30 барилгын нийт ажил 80.3 хувь, дараагийн ээлжинд ашиглалтад өгөх 18 барилгын ажлын явц 45.2 хувийн гүйцэтгэлтэй байна.

Мөн эхний ээлжинд ашиглалтад орох барилгуудын гадна фасадны ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол дотор засал 53 хувь, инженерийн шугам сүлжээний ажил 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа юм.

Leave a Reply