You are currently viewing БХБ-ЫН САЙД Б.МӨНХБААТАР: ЗУРАГ ТӨСӨЛ НЭГДСЭН УДИРДЛАГАД ТӨВЛӨРСНӨӨР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ЗӨВ ЗОХИСТОЙ ТӨЛӨВЛӨХ СУУРЬ БОЛНО

БХБ-ЫН САЙД Б.МӨНХБААТАР: ЗУРАГ ТӨСӨЛ НЭГДСЭН УДИРДЛАГАД ТӨВЛӨРСНӨӨР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ЗӨВ ЗОХИСТОЙ ТӨЛӨВЛӨХ СУУРЬ БОЛНО

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар барилга байгууламжийн зураг төсөл зохиогчидтой уулзаж байна. Уулзалтаар Барилга байгууламжийн зураг төслийн асуудалд Засгийн газраас барьж буй чиглэл, томоохон төсөл арга хэмжээг танилцууллаа.
Монгол Улсын хэмжээнд 2020 оны байдлаар 910 барилгын зураг төслийн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байна. Үүнээс 155 нь идэвхитэй үйл ажиллагаатай. Өнөөдрийн уулзалтад БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, БХБЯ-ны газрын дарга нар, Барилгын хөгжлийн төв, ТОСК, Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоо, Монголын барилгын инженерүүдийн холбоо, Монголын барилгын инженер геологчдын холбоо, Төсөвчдийн холбоо, Монголын архитекторуудын эвлэл, Зураг төсөл зохиогч байгууллагуудын төлөөлөл оролцож байгаа юм.
Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлогын баримт бичигт “Хот байгуулалт, барилга байгууламжийн зураг төслийн байгууллага, мэргэжилтнүүдийн хариуцлагыг өндөржүүлж , ажлын уялдаа холбоог сайжруулах болон зураг төсөлд магадлалын хяналтыг боловсронгуй болгоно гэсэн томоохон зорилтыг тусгасан. Үүний дагуу зураг төслийн бодлогыг нэгдсэн удирдлага дор байлгахын тулд улсын төсвөөр хэрэгжүүлэх барилга байгууламжийн зураг төсөл бодлогоор Барилга хот байгуулалтын яаманд шилжүүлсэн. Ингэснээр хөрөнгө оруулалтыг зөв зохистой төлөвлөх үндсэн суурь болно” гэдгийг БХБ-ын сайд Б.Мөнхбаатар үгэндээ онцоллоо.
2020 онд Улсын хэмжээнд хэрэглэх нэг маягийн 37 барилга байгууламжийн зураг төслийн гэрээ хийсэн бол 2021 онд 70 төсөл арга хэмжээний зураг төслийн ажил, 2022-2024 онд 212 төсөл арга хэмжээний зураг төслийг ажлыг зарлахаар төлөвлөж байгаа юм. Зураг төсөл бол бүхий л бүтээн байгуулалтын үндэс суурь байдаг. Тиймээс зураг төсөл зохиоход цаг хугацаа хүч хөдөлмөр их зарцуулдаг учраас зураг төслийг боловсруулах жишиг үнэлгээг шинэчлэн баталснаар зураг төсөл боловсруулалт 55 хувиар өсжээ.
Засгийн газраас иргэдийн орон сууцны асуудлыг шийдвэрлэх чиглэлүүдэд 150 мянган айлын орон сууц үндэсний хөтөлбөр, Залуус 1,2,3 орон сууцны цогцолбор хорооллуудыг барьж байгуулахаар зорьж байгаа. Энэ орон сууцны чадварлаг инженер, чадварлаг архитектор, зураг төсөл зохиогчид хийх ёстой. Тиймээс бүтээн байгуулалтын ажил эхлэхийн өмнө зураг төсөл зохиогчидтой уулзаж байгаа гэдгээ хэллээ.