Өнөөдөр Буянт-Ухаа 1 хорооллын бяцхан иргэдийг хүлээн авах 223дугаар цэцэрлэг нээлтээ хийлээ. Тус цэцэрлэг нь нийт 120 хүүхдийн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд өнөөдрийн байдлаар 195 хүүхэд хүлээж аваад байна. Тус цэцэрлэгийн нээлтэнд ТОСК–ийн тэргүүн дэд захирал Д.Алтанхуяг, ХУД-ийн Засаг дарга Ж.Ганхуяг нарын удирдлагууд болон Нийслэлийн боловсролын газрын төлөөлөл оролцлоо.