You are currently viewing ТОСК Сөүл хотын “Орон сууцны корпораци”-тай хамтран ажиллана

ТОСК Сөүл хотын “Орон сууцны корпораци”-тай хамтран ажиллана

Улаанбаатар-Сөүл хотууд эгч дүүсийн найрамдалт харилцаа тогтоосны түүхт 20 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Уг түүхэн ойн баярыг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын урилгаар БНСУ-ын Сөүл хотын дарга Пак ВонСүн тэргүүтэй 110 гаруй төлөөлөгчид энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо албан ёсны айлчлал хийж байгаа.

korea_tosk

Сөүл хотын даргын айлчлалын бүрэлдэхүүнд Сөүл хотын SH корпараци буюу “Орон сууцны корпораци”-ийн Гүйцэтгэх захирал ноён Беон Чан Хеүм тэргүүтэй төлөөлөгчид ТОСК-ийн Ерөнхий захирал А.Гантулгатай уулзлаа. Уулзалтын үеэр БНСУ-ын EDCF-ийн зээлд хамруулахаар илгээсэн ТОСК-ийн түрээсийн орон сууцны төслийн явц болон төсөл дээр хэрхэн хамтран ажиллах талаар мөн гэр хороололын дахин төлөвлөлт, түрээсийн орон сууцны системийн талаар байгууллагын ажилтнуудыг Солонгос улсад сургалтанд хамруулах тухай асуудлаар санал солилцлоо. Улмаар хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцэв.

ТОСК-ийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Leave a Reply