Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р багт ТОСК-ийн захиалгаар баригдсан “Булганхангай” хорооллын 2 ээлжийн шав тавих ёслол болж, ТОСК-ийн болон орон нутгийн удирдлагууд, оршин суугчид оролцлоо. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд баригдах тус хороололд нийт 120 айл амдрах боломж бүрдэж байна. Иргэд түрээсийн орон сууц өөрийн өмчлөлд шилжүүлэх эсэхийг сонирхож байсан ба түрээсийн сууцыг өмчлөл шилжүүлэх боломжтой гэж Ерөнхий захирал А.Гантулга мэдэгдлээ.