Ипотекийн 10 хувийн урьдчилгаа бүхий зээлийн журам эцсийн байдлаар батлагдаагүй гэх мэдээллийг Хөгжлийн банкнаас өгч байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ипотекийн 10 хувийн урьдчилгаатай зээлийн журам гарсан гэх мэдээлэл өнөөдөр гарчээ.
Энэ талаар Хөгжлийн банкны албаны эх сурвалжаас тодруулахад, “Журмыг эцсийн байдлаар батлахын тулд таван байгууллагын таван талт гэрээ байгуулах ёстой. Үүний дараа журмыг олон нийтэд танилцуулна. Одоогоор энэ ажил 70-80 хувьтай үргэлжилж байна. Олон нийтэд худал мэдээлэл цацагдсан байна. Журам эцсийн байдлаар гараагүй гэж ойлгож болно” гэв.
Б.ЗАЯА
Эх сурвалж: www.news.mn