“Хилчний өргөө” орон сууцны хотхоны нээлт боллоо

    Хил хамгаалах ерөнхий газраас Орон сууцны санхүүүжилтийн корпорацид тавьсан хүсэлтийн дагуу “Хилчний өргөө” орон сууцны хотхоны дуусаагүй 80 хувийн гүйцэтгэлтэй 320 айлын орон сууцны барилгыг квоттой 114 хилийн цэргийн ажилтан албан хаагчдад орон сууцны урт хугацаат зээл олгох хэлбэрээр 2,7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр дээрх дуусаагүй барилгыг санхүүжүүлж богино хугацаанд ашиглалтанд орууллаа.

 

    “Хилчний өргөө” орон сууцны хотхоны нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг, Орон сууцны санхүүжилтийн корпорацийн гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхлан, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, ХЦ-ийн командлагч Ц.Сэргэлэн болон албаны бусад хүмүүс оролцлоо.

     Тус орон сууцны барилгыг Хилийн цэргийн 0119-р анги барьж гүйцэтгэсэн ба орон сууцны метр квадрат нь 570,000 төгрөг бөгөөд нэг өрөө байр 17 сая, 3 өрөө нь 37 сая төгрөгийн өртөгтэй байна.

Leave a Reply