ТОСК-ийн тэргүүн дэд захирал Д.Алтанхуяг "Буянт-Ухаа 1" хорооллын ажлын хэсгийн ажилтай газар дээр нь танилцлаа

Өнөөдөр ТОСК-ийн тэргүүн дэд захирал Д.Алтанхуяг “Буянт-Ухаа 1” хорооллын оршин суугчдын гаргасан гомдлын дагуу гүйцэтгэгч компаниудын хийгдсэн засвар үйлчилгээний ажилтай газар дээр нь танилцлаа. Гомдол гаргасан оршин суугчид засвар үйлчилгээний ажил түргэн шуурхай хийгдэж орон сууц дулаахан болсныг хэлж байна. Орсон өрх айлын өрөөний дулааныг хэмжиж үзэхэд дулааны дундаж нь 22 хэмтэй байлаа.

bu1_gomdol

Үүссэн шалтгааныг хөндлөнгийн техникийн мэргэжилтнүүд үзэж шалган цаг тухай бүрт нь асуудлыг шийдэж байгаа юм.

Нийт гомдол өргөдөл өгсөн иргэдийн асуудлыг 87 хувийн гүйцэтгэлтэйгээр шийджээ. Агааржуулалт муу байгаагаас үүссэн асуудлыг энэ 7 хоногтоо багтаан шийдвэрлэнэ хэмээн ҮББК-ийн инженер техникийн мэргэжилтнүүд хэллээ.

Leave a Reply