ОССК-ийн урилгаар Сингапурын улсын Гэрээлэгчдийн Хязгаарлагдмал Холбооны /SCAL/төлөөлөгчид

    Орон Сууцны Санхүүжилтийн Корпорацийн урилгаар Сингапур улсын Гэрээлэгчдийн Хязгаарлагдмал Холбооны /SCAL/ 7 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид 2010 оны 9-р сарын 10-ны өдөр Монгол улсад хүрэлцэн ирлээ.

    ОССК-ийн гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхлан, Төслийн удирдлагын газрын захирал Ж.Наранцогт нар Сингапурын улсын Гэрээлэгчдийн Хязгаарлагдмал Холбооны /SCAL/ төлөөлөгчидийг хүлээн авч уулзаж, ОССК-ийн үйл ажиллагаа болон хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдтэй танилцуулж, хамтран ажиллах талаар санал солилцож ярилцлаа.

    Хамтын ажиллагааны хүрээнд хамтарсан төсөл хэрэгжүүлэх, ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо.

Leave a Reply