(976) 7288-7788     info@tosk.gov.mn

“БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ӨДӨР”- “ТОСК” ТӨХХК-ИЙН ХАМТ ОЛОН МОД ТАРИЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийн дагуу жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр“ болгон зарласан. Мөн Монгол Улсын Засгийн газраас дэлхий нийтийн чиг хандлагад нийцүүлэн “Ногоон хөгжлийн бодлого“, “Тогтвортой хөгжлийн зорилтууд“ зэрэг урт хугацааны бодлогын баримт бичгийг боловсруулан баталж, хэрэгжүүлж байгаа билээ.

Энэ хүрээнд байгаль орчны нөөцийг хамгаалах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах “Сая уушги-Сая мод“ уриалгыг  гарган ажиллаж байгаа юм. Уриалгын дагуу Улаанбаатар хотын есөн дүүрэг, 171 хороо, төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоотой мод тарих ажлуудыг хийж байгаа.

“ТОСК“ ТӨХХК-ийн хамт олон ч уг уриалгад нэгдэн, байгууллагынхаа өмнөх талбайд мод тарьж, зүлэгжүүлэх ажлыг хийлээ. Айл өрх, албан байгууллага бүр хашаандаа мод тарьсанаар агаар, хөрсний бохирдлыг бууруулж, дуу чимээг багасгах, экологийн боловсролыг дээшлүүлэх зэрэг олон давуу талтай бөгөөд иргэд эрүүл, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд эергээр нөлөөлөх юм.

Байгаль дэлхийгээ сэргээхэд, агаарын бохирдол, хуурайшилт, цөлжилтийн эсрэг бодит үйлдэл хийхэд иргэн бүрийн оролцоо чухал билээ.

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Инженер, эдийн засагч
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Захиргаа, удирдлагын газрын Төлөвлөгөө,судалгаа хариуцсан ахлах мэргэжилтэн
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Санхүү, бүртгэлийн газрын дарга
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Хууль, эрх зүйн хэлтсийн дарга
Skip to content