You are currently viewing “Буянт-Ухаа 2” хороололд шинээр байр авах хүсэлтэй иргэдийн захиалга эхэллээ

“Буянт-Ухаа 2” хороололд шинээр байр авах хүсэлтэй иргэдийн захиалга эхэллээ

burtgel

Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдаж буй “Буянт-Ухаа 2” хорооллын захиалга өнгөрсөн 9-р сарын 7-нд эхэлж, эхний ээлжинд “Буянт-Ухаа 1” хорооллын журмын нөхцөл хангасан ч сугалаанд шалгарч чадаагүй 4395 иргэнийг давуу эрхтэйгээр бүртгэж эхэлсэн. Харин “Буянт-Ухаа 2” хороололд шинээр байр авах хүсэлтэй иргэдийн захиалгыг 9-р сарын 14-ний өдрөөс авч эхэллээ. Иргэд захиалга өгөхдөө банкны 8 хувийн зээлд хамрагдаж чадах эсэхээ судалсан байх шаардлагатайг зөвлөж байна.

bu2

Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдаж буй 6500 айлын “Буянт-Ухаа 2” хорооллын эхний ээлжийн 1620 айлын орон сууцны барилгыг 10-р сарын 31-нд улсын комисст хүлээлгэн өгнө. Харин үлдсэн барилгыг 2016 оны 5-р сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

ТОСК-ийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ

Leave a Reply