You are currently viewing САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ БАЙНА

САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ БАЙНА

Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх салбарын шинжлэх ухаан, техник, технологийн зөвлөлийн ээлжит хурал болж байна. Уг зөвлөлийг Барилга, хот байгуулалтын Дэд сайд Э.Золбоогоор ахлуулж, салбарын эрдэмтэн, судлаач нарын 25 хүн багтдаг.
Зөвлөлийн өнөөдрийн хурлаар:
-Замын Үүд чөлөөт бүсийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө;
-Барилгын үнийн өөрчлөлтийг томсгосон хэлбэрээр тооцох арга зүй, аргачлал, тооцооны цахим программ /барилгын дүрэм/;
-Бүх хүн түүний дотор хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулж барилга байгууламжийн орон зай, орчны хүртээмжийн төлөвлөлт;
-Ус зүйн тодорхойлолтуудыг тооцоолох норм ба дүрэм /БНбД 22-05-21/;
-Төмөр замын дэд бүтцийг хүчжүүлэх болон шинээр барьж угсрах дүрэм зэрэг таван асуудлыг хэлэлцэж байгаа юм. Түүнчлэн эдгээр дүрэмд зөвлөлийн гишүүдийн санал, зөвлөмжийн тусган, төслийг хянаж сайдын зөвлөлийн хурлаар оруулах юм.