You are currently viewing “Буянт-Ухаа 2” хороололд шинээр байр авах хүсэлтэй иргэдийн захиалгыг ирэх даваа гаригаас авч эхэлнэ

“Буянт-Ухаа 2” хороололд шинээр байр авах хүсэлтэй иргэдийн захиалгыг ирэх даваа гаригаас авч эхэлнэ

“Буянт-Ухаа 2” хороололд шинээр байр авах хүсэлтэй иргэдийн захиалгыг ирэх даваа гарагт буюу 9-р сарын 14-нд авч эхэлнэ. Иргэд захиалга өгөхдөө банкны 8 хувийн зээлд хамрагдаж чадах эсэхээ судалсан байхыг зөвлөж байна.

Захиалгын эхний ээлжинд “Буянт-Ухаа 1” хорооллын журмын нөхцөл хангасан ч сугалаанд шалгарч чадаагүй 4395 иргэнд давуу эрх олгож бүртгэсэн. Захиалга эхэлснээс хойш гурван хоногийн хугацаанд “Буянт-Ухаа 2” хороололд байр авах хүсэлтэй 700 орчим иргэн хандаж, үүнээс 420 гаруй иргэд байрны захиалгаа өгөөд байна.

Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдаж буй 6500 айлын “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллын захиалга өнгөрсөн 9-р сарын 7-нд эхэлсэн. Эхний ээлжинд 1620 айлын захиалгыг авч, барилгыг 10-р сарын 31-нд улсын комисст хүлээлгэн өгөх юм. Харин үлдсэн орон сууцны барилгыг 2016 оны 5-р сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

ТОСК-ийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Leave a Reply