Улаанбаатар хотод 2014 онд 352814 өрх бүртгэгдсэнээс 42.1% буюу 148651 өрх орон сууцанд амьдарч байна. Нийт өрхийн 57.9% буюу 204161 өрх гэр хороололд амьдарч байна. Орон сууцанд амьдардаг өрх 2010 онтой харьцуулахад 31254 өрхөөр нэмэгдсэн байна.
Улаанбаатар хотын хүн ам жил ирэх бүр өссөөр байна. 2014 оны эцэст нийслэл хотод 1314.4 мянган хүн бүртгэгдсэн байна. Эдгээрийн 41 хувь нь орон сууцанд амьдарч байгаа бол 32 хувь нь байшинд, 26 хувь нь гэрт амьдарч байна.
Өрхийн суурьшлын байдлыг дүүргээр авч үзвэл Баянгол дүүргийн нийт өрхийн 78.4 хувь нь орон сууцанд амьдарч байгаа бол, бусад дүүргийн хувьд гэр хорооллын өрхийн эзлэх хувь өндөр байна.
Улаанбаатар хотын хүн амын 32.4 хувь нь ажил эрхэлж байна. Эдгээрийн 47 хувь нь аж ахуйн нэгжид, 29 хувь нь хувиараа хөдөлмөр эрхэлж, 18 хувь нь төсөвт байгууллагад ажиллаж байна.
Эх сурвалж: Нийслэлийн статистикийн газар