You are currently viewing “БУЯНТ-УХАА 2” хорооллын захиалга энэ 9-р сарын 7-оос эхэлнэ

“БУЯНТ-УХАА 2” хорооллын захиалга энэ 9-р сарын 7-оос эхэлнэ

    Ажлын гүйцэтгэл

    Төрийн орон сууцны корпораци нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 10-р хороонд байрлах 28 га газарт “Буянт-Ухаа 2” хорооллыг барихаар төлөвлөсөн. Төслийн 1-р ээлжийн 2592 айлын 9 давхар 48 ширхэг орон сууцны барилга, 240 хүүхдийн цэцэрлэг, 409 машины 7 давхар нэгдсэн автограж, 6 ширхэг 5 давхар худалдаа үйлчилгээний төв, инженерийн дэд бүтцийн ажлуудыг 2014 оны 6-р сард эхлүүлсэн. Төслийн гүйцэтгэл 62.3 хувьтай /2015.08.18/ үргэлжилж байна.
    “Буянт-Ухаа 2” хорооллын 48 барилгаас 43 барилгын үндсэн бүтээцийн ажил дууссан бөгөөд эхний ээлжинд ашиглалтад орох 30 барилгын нийт ажил 74.6 хувь, дараагийн ээлжинд ашиглалтад өгөх 18 барилгын ажлын явц 44.9 хувийн гүйцэтгэлтэй байна.

    Мөн эхний ээлжинд ашиглалтад орох барилгуудын гадна фасадны ажил 88 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд дотор засал 37 хувь, инженерийн шугам сүлжээний ажил 54 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа юм. Тус хорооллыг 2015 оны 10-р сард ашиглалтад оруулна. Үлдсэн барилгыг 2016 оны 5-р сард ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэн өгнө.

    625_bu2

    Нийт төслийн 1-р ээлж нь 89,7 сая ам.долларын өртөгтэй бөгөөд үүнээс 42,9 сая ам.доллар буюу 47,8 хувийн хөрөнгө оруулатыг хийсэн. “Буянт-Ухаа 2” хорооллын 2-р ээлжийн төслийн хүрээнд 3780 айлын, 60 ширхэг 12 давхар орон сууцны барилга, нэг ээлжиндээ 1250 хүүхэд сургах хүчин чадалтай 2 сургууль, 240 хүүхдийн гурван цэцэрлэг, спорт цогцолбор, зургаан ширхэг 5 давхар худалдаа үйлчилгээний төвийн барилга тус тус баригдана.

    Журам, захиалга авах нөхцөл

    “Буянт-Ухаа 2” хорооллын журамд хувийн хэвшилд ажиллаж байгаа болон хувиараа бизнес эрхэлж байгаа 35 дээш насны иргэдэд нээлттэй байхаар нэмж тусгасан. Учир нь “Буянт-Ухаа 1” хорооллын журамд 35 хүртлэх насны иргэдийг бүртгэнэ гэсэн заалт байсныг өрөөсгөл гэж үзсэн юм. Харин хувийн ашиг олох зорилгоор түрээслэхгүй, худалдаа үйлчилгээ явуулахгүй гэсэн журам хэвэндээ мөрдөгдөнө. Захиалга 2015 оны 9-р сарын 7-ны даваа гарагт эхлэх бөгөөд захиалагчид доорх нөхцөлийг биелүүлсэн байх шаардлагатай. Үүнд, Орон сууцны 8 хувийн зээлд хамрагдах боломжтой эсэхээ зээл авах банкнаасаа судалсан байх.

    Байр хүссэн өргөдөл, байрны урьдчилгаа 10 хувийг байгууллагын дансанд байршуулах. Хэрвээ байраа буцаах эсвэл банкны зээл гараагүй тохиолдолд 5 хувийн торгууль ногдуулна.

    Үнэ, өрөөний зохион байгуулалт

    taniltsuulga-TOSK-2

    “Буянт-Ухаа 2” хороооллын эхний ээлжийн 48 барилга 2-3 өрөөнөөс бүрдэж байгаа бөгөөд нэг давхартаа 6 айлтай байхаар төлөвлөсөн. Давхартаа 68,59мкв 3 өрөө байр хоёр ширхэг, 49,23 мкв 2 өрөө 2 ширхэг, 39,30 мкв 2 өрөө 2 ширхэг байхаар зургийг нь гаргасан. Мөн байр бүрийн нэг давхарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан 56,08 мкв 2 өрөө нэг ширхэг байрыг олон улсын стандартын дагуу барьж гүйцэтгэсэн.

    Нэг мкв-ийн үнэ 1,350,000 төгрөг байхаар баталсан. “Буянт-Ухаа 2” хороолол нь шинэ суурьшлын бүсд харьяалагддаг. Уг бүсд шинээр инженерийн дэд бүтэц, цахилгаан дулаан, бохирын шугамыг барих ажлын өртөг орон сууцны үнэд нөлөөлсөн. “Буянт-Ухаа 2” хороололд нэг ээлжиндээ 1250 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай 2 сургууль, 240 хүүхдийн 4 цэцэрлэг, 5 давхар нийт 12 ширхэг худалдаа үйлчилгээний төв, 7 давхар 409 машины нэгдсэн автограж, спорт цогцолбор зэргийг цогцоор нь шийдэж өгсөн. Гадаад орчин, агаар сайтай, хүүхэд багачууд сургууль цэцэрлэг рүүгээ явахдаа автозам хөндлөн гарахгүй зэрэг олон давуу талтай.

Leave a Reply