“Нийслэлийн нээлттэй өмч-2009” өдөрлөгт оролцлоо

   Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Өмчийн харилцааны газраас нийслэлийн харъяа байгууллагуудын дунд зохион байгуулсан “Нийслэлийн нээлттэй өмч-2009” өдөрлөгт манай ОССК нь амжилттай оролцож одоо хэрэгжүүлж байгаа болон цаашид авч хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ, Улаанбаатар хот ба орон нутагт баригдаж буй барилгуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг иргэдэд өглөө.

   Тус өдөрлөгт Нийслэлийн харъяа Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар, Цахилгаан тээвэр компани, “Дохиолол хамгаалалт”нийслэлийн өмчит үйлдвэрийн газар, Усан спорт сургалтын төв, нийслэлийг хөгжүүлэх “Улаанбаатар сан ” ХХК, Гэрлэх ёслолын ордон, “Улаанбаатар чуулга “зэрэг байгууллагууд оролцож, өөрсдийн үйл ажиллагааг танилцууллаа. Мөн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Ионсэй-Найрамдал эмнэлэг өөрийн үйл ажиллагааг сурталчлан эмнэлгийн анхан шатны үзлэг, үйлчилгээг иргэдэд үзүүллээ.