You are currently viewing Төрийн орон сууцны корпораци БНТУ-ЫН EYG групптэй хамтран ажиллах гэрээ байгууллаа

Төрийн орон сууцны корпораци БНТУ-ЫН EYG групптэй хамтран ажиллах гэрээ байгууллаа

Төрийн Орон сууцны корпораци (ТОСК) БНТУ-ын EYG групптэй хамтын ажиллагааны гэрээ байгуулаад байна. Энэ оны 7-р сарын сүүлээр ТОСК болон EYG групп Истанбул хотноо хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу эхний ээлжинд Яармагийн 4-р хорооны газар нутагт 1500 айлын орон сууц барихаар төлөвлөөд байгаа аж. Зорилтот бүлэгт чиглэсэн хямд үнэтэй Европ стандартын дагуу гүйцэтгэгдэх энэхүү барилгуудын гүйцэтгэлд барилгын шинэ технологи ашиглагдах бөгөөд Монгол Улсын барилгын салбарт томоохон түлхэц болохуйц ажил болно хэмээн талууд итгэж байна.

99f788aed2bb392ff3786f54544a26f5original
c9299b30f66cb8c1a42aaac811504fc8original

Хамтын ажиллагааны гэрээ байгуулахад Монгол Улсаас БНТУ-ын Истанбул хотод суугаа Ерөнхий консул Э.Мөнх-Очир болон албаны бусад хүн байлцлаа.

Leave a Reply