You are currently viewing “Буянт-Ухаа 2” хорооллоос квот авсан иргэд, ААНБ-ын эрхийг цуцаллаа

“Буянт-Ухаа 2” хорооллоос квот авсан иргэд, ААНБ-ын эрхийг цуцаллаа

Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдаж буй “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллоос квот авсан төрийн болон ААНБайгууллагын орон сууц худалдан авах эрхийг өнөөдөр албан ёсоор цуцалж, зах зээлд нээлттэй худалдаалахаар боллоо. Квотоор байр авах эрхтэй иргэд, албан байгууллагыг 2015 оны 10 дугаар сарын 10-ны дотор орон сууцны урьдчилгаа төлбөр 10 хувийг төлсөн баримтын хамт Төрийн Орон Сууцны Корпораци дээр өөрийн биеэр ирж бүртгүүлэн “Орон сууцны захиалгын гэрээ” байгууллахыг анхааруулсан. Тэгвэл уг товлосон хугацаанаас даруй хоёр 7 хоногийн дараа квотоор орон сууц авах эрхийг цуцалж, иргэдэд нээлттэй худалдаалахаар болж байгаа юм.

ТОСК-ийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Leave a Reply