You are currently viewing 100 хүртэлх ам метр хэмжээтэй байрыг таван хувийн зээлээр авах боломжтой боллоо

100 хүртэлх ам метр хэмжээтэй байрыг таван хувийн зээлээр авах боломжтой боллоо

Иргэдийн дунд хүлээлт үүсгээд буй ипотекийн зээлийн найман хувийн хүүг таван болгон бууруулах тухай асуудлаар Барилга, хот байгуулалтын яамнаас мэдэгдэл хийлээ. Мэдэгдэлд, БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ болон яамны газрын дарга нар оролцож, ипотекийн зээл хэвийн үргэлжлэх, цаашлаад найман хувийг тав болгон бууруулж, үүнд 100 хүртэлх ам метр хэмжээтэй орон сууцнуудыг хамруулах боломж нээгдсэн талаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм. Ипотекийн зээлийг таван хувийн хүүтэй болгож, энэ зээлд 100 хүртэлх ам метр талбайтай байрыг хамруулах саналыг дэмжиж, Засгийн газрын 292 дугаарыг тогтоолыг энэ сарын 11-ний өдөр гаргажээ. Тиймээс зээлийн журамд өөрчлөлт оруулж, шинэчлэх ажлыг БХБЯ болон Монголбанк хамтран гүйцэтгэх юм.Өнгөрсөн хугацаанд ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн зээлийн таван хувьд шилжүүлэх бөгөөд үүнд 790 тэрбум төгрөг шаардагдана гэсэн тооцоог БХБЯ-наас гаргасан байна. Харин ипотекийн зээлийг цаашид хэвийн үргэлжлүүлэхэд шаардлагатай хөрөнгийг Монголбанканд төвлөрсөн 1.8 их наяд төгрөгийн үнэт цаасыг хөрөнгөжүүлэх арга болон зээлийн эргэн төлөлтөөс санхүүжүүлэх аж. Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс сард 28 тэрбум, жилд 200-300 тэрбум төгрөг төвлөрдөг юм байна. Нийт зээлдэгчдийн 2 хувь нь л найдваргүйд тооцогддог учраас төвлөрч буй мөнгөн хөрөнгийг ипотекийн зээлийн санхүүжилтэд шилжүүлэх бүрэн боломжтой гэдгийг яамны удирдлагууд мэдэгдлээ.

Мэдэгдэлд, БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ болон яамны газрын дарга нар оролцож, ипотекийн зээл хэвийн үргэлжлэх, цаашлаад найман хувийг тав болгон бууруулж, үүнд 100 хүртэлх ам метр хэмжээтэй орон сууцнуудыг хамруулах боломж нээгдсэн талаар мэдээлэл өглөө.

Иргэдийн дунд гарсан төөрөгдлийг нэг мөр болгож, албан ёсны мэдээлэл өгч буйгаа сайд мэдэгдээд, “ҮХЦ-ийн шийдвэр гарсантай холбоотойгоор ҮХХ-ийн барьцааны тухай хууль хэрэгжих боломжгүй гэж үзэн арилжааны банкууд орон сууц барьцаалсан ипотекийн зээлийг зогсоосон. Өөрөөр хэлбэл, барьцаа хөрөнгө нь гуравдагч этгээдэд барьцаалагдах, барьцаа хөрөнгө нь хөдлөх боломжтой болсныг арилжааны банкууд дагаж мөрдөх боломжгүй болсон гэж үзэж ипотекийн найман хувийн зээлийг зогсоосон.

Энэ мэдэгдэлтэй холбогдуулан УИХ болон Засгийн газарт МАХН, МҮАН, Шударга ёс эвсэл, ИЗНН, АН-ын бүлэг хамтарч мэдэгдэл гаргасан. Уг мэдэгдлийн дараа хуулийн төсөл санаачилж, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль, Иргэний хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, банкууд дээр үүсээд байгаа барьцаа хөрөнгөтэй холбоотой зээлийн асуудлыг цааш нь хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг тавих үүднээс Иргэний хуулийн 176-д нэмэлт өөрчлөлт оруулсан. Тэгэхээр гүйцэтгүүлэгч /барьцаалагч/ этгээдээс шилжүүлэх буюу худалдах тохиолдолд зөвшөөрөл авах, хөлслөх, түрээслэх тохиолдолд буюу иргэн өөрийн худалдан авсан орон сууцаа гуравдагч этгээдэд түрээслүүлэхдээ банкнаас заавал зөвшөөрөл авахгүй байх боломжтой гэж үзэн уг хуулийн төслийг санаачилж, УИХ-ын чуулган дээр хэлэлцэгдэж байна. Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор арилжааны банкуудын гаргасан мэдэгдлийн дагуу эрх зүйн үндэс нь нээгдсэн учраас ипотекийн зээл буюу ҮХХ барьцаалсан зээлүүд хэвийн үргэлжилнэ.

Мөн орон сууц барьцаалсан ипотекийн зээл хамгийн эрэлттэй байгаа, цаашлаад урьдчилгаа 30 хувийг 10 болгон бууруулах, 20 хувьд нь засгийн газраас баталгаа гаргах асуудал байгаа. Энэ тал дээр БХБЯ бодлогын хэмжээнд ажиллаж, банкууд болон барилгын компаниудын хооронд үүссэн зээл болон бусад асуудлыг шийдвэрлэхэд анхаарал хандуулж байгаа” гэлээ.

Эх сурвалж: http://news.barilga.mn

Leave a Reply