Монгол Улсад шнэ үеийн барилгын салбар үүсч, хөгжсөний 90 жилийн ойд зориулж зохион байгуулж буй “Их Барилга 90” сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, ширээний теннисийн улсын аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо.
“Буянт-Ухаа” спорт цогцолборт ирэх ням гаригийг дуустал үргэлжлэх энэхүү тэмцээнд барилгын салбарын 700 гаруй тамирчид өрсөлдөж байна. Тэмцээний нээлтэнд БХБ-ын сайд С.Баянсэлэнгэ оролцож тамирчдад спортын өндөр амжилт хүслээ.