ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМААР АВАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ

Egazar.gov.mn системээс газрын харилцааны үйлчилгээг цахимаар авах бүрэн боломжтой болсон. Тэгвэл Egazar.gov.mn системийн статистик мэдээллээс дурьдвал:
-21 аймгийн хэмжээнд бусад төрийн байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагуудад /egazar.gov.mn/ цахим системийн танилцуулга хийж, иргэдэд зориулсан мэдээллийн нэгдсэн төв байгуулж, төвд ажиллах албан хаагчид, сумдын газрын даамлуудад цахим системийн талаарх сургалтыг зохион байгууллан ажиллаж байна.
-Өөрийн газрын кадастрын зураг, гэрээ, гэрчилгээгээ хэвлэж авах боломжтой!!!
-Газрын эрхээ бусдад шилжүүлэх,
-Газрынхаа зориулалт өөрчлөх,
-Газрынхаа талбайн хэмжээ өөрчлөх
-Гэрчилгээгээ нөхөн авах,
-Гэрчилгээгээ барьцаанд бүртгүүлэх,
-Гэрчилгээний хугацаа сунгах зэрэг 17 хүсэлтээ цахимаар илгээх боломжтой.
-Мөн шинээр хаана газар олгохоор төлөвлөлтөнд орсныг харах, тухайн орон нутгийнхаа газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд саналаа өгөх боломжтой.