Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоогоор ахлуулсан ажлын хэсэг БХБЯ-ны ХБГХБХЗГ-ын дарга Ц.Баярбат, НААБЗХГ-ын Г.Цогтсайхан нар “Туул 1 коллектор”-ын 4-р ээлжийн шугамын хэсэгт ажиллалаа. “Туул коллектор” нь Улаанбаатар хотын бохир усны шугамын ачааллыг авах гол шугам бөгөөд одоо байгаа болон ирээдүйд баригдах барилга байгууламжийн бохир усыг татан зайлуулах стратегийн чухал ач холбогдолтой инженерийн шугам сүлжээ юм.Тухайн хэсэгт одоогийн байдлаар бохир усны шугам угсралтын 1100 метр урттай шугамын угсралт, бохир усны худаг 8 ширхэг худаг хийсэн байна.
Улаанбаатар хотын бохир усны “Туул 1 коллектор”-ын хамгаалалтын зурвас газрын газар чөлөөлөлт, шугамын угсралтын ажлын явц, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Тус ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай нэмэлт хөрөнгө мөн газар чөлөөлөлтийн асуудлыг нарийвчлан судлаж, шийдвэрлэн шугам сүлжээний угсралтын ажлыг эрчимжүүлэн ажиллахаар болов.