Хүний хөгжил сангийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэнэ

    Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэх юм.

    Үүнээс онцлоход Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлэгдсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ. Мөн Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн болон Хүний хөгжил сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ.

Leave a Reply