Барилгын салбар эрчимтэй хөгжиж буй өнөө үед барилгын салбарын шинэ дэвшилтэт технологи, төлөвлөгдөж буй барилга байгууламж, орон сууц, инженерийн шугам сүлжээ, ажлын байрын талаарх мэдээлэл, салбарын бизнесийн байгууллагын үйл ажиллагааг дэмжих, бүтээгдэхүүн үйлчилгээг нь сурталчлах зорилгоор “Мишээл груп”-ийн шинээр ашиглалтанд орж буй “МИШЭЭЛ МЕГА МОЛЛ” барилгын супермаркетд Улаанбаатар “ИХ БАРИЛГА ЭКСПО-2016” үзэсгэлэнг 3 дугаар сарын 04-14-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэхүү үзэсгэлэнгийн дэмжигч байгууллагаар Барилга хот байгуулалтын яам, Төрийн орон сууцны корпораци, Нийслэлийн орон сууцны корпораци оролцсон бөгөөд нээлтийн ёслолын ажиллаагаанд Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Нийслэлийн засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Төрийн орон сууцны корпорацийн тэргүүн дэд захирал Д.Алтанхуяг, Нийслэлийн орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирал Б.Тэлмэн, Стандарт хэмжил зүйн үндэсний төвийн дарга Г.Гантөмөр, “Мишээл групп”-ийн ерөнхий захирал Б.Энх-Амгалан нар оролцож Үзэсгэлэнгийн нээлтийн туузыг хайчилж, үзэсгэлэнгийн зохион байгуулалттай танилцлаа.
Үзэсгэлэнд Төрийн орон сууцны корпораци “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд орон нутагт баригдсан орон сууцнууд болон “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн талаар иргэдэд нээлттэ мэдээлэл өгч байна.