(976) 7288-7788     info@tosk.gov.mn

“ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ДААТГАЛЫН ЖУРАМ”-ЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Орон сууцны ипотекийн зээлийн даатгалыг олон улсын практикийн дагуу оновчтой хэлбэрт оруулж нэвтрүүлэх, зээлдэгчид болон банкыг эрсдэлээс хамгаалах, даатгалын үйлчилгээг өргөжүүлэх, хөгжүүлэх, даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Санхүүгийн зохицуулах хороо “Ипотекийн зээлийн даатгалын үйл ажиллагааны журам”-ын төслийг боловсруулаад байна.

   Санхүүгийн зохицуулах хороо нь үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах хуулиар олгогдсон чиг үүргийн хүрээнд “Ипотекийн зээлийн даатгалын үйл ажиллагааны журам”-ын төслийг  нээлттэй хэлэлцүүлж, саналыг авч ажиллаа. Тус хэлэлцүүлэгт даатгалын компани, арилжааны банк, Монголын ипотекийн корпораци болон мэргэжлийн холбоодын  төлөөлөл оролцож саналаа илэрхийлээ.

   Уг журмаар даатгалын эрсдэл, даатгалын үнэлгээ, хураамж, нөхөн төлбөр, даатгалын гэрээнийн харилцаа, бүртгэл хяналт зохицуулагдах юм. Энэхүү даатгалын шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаснаар зээлдэгчдийг санхүүгийн эрсдлээс хамгаалахаас гадна даатгалын хүртээмж нэмэгдэнэ хэмээн үзэж байна.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо 

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Санхүүгийн ажилтан /Гэрээт/
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Дотоод хяналтын мэргэжилтэн
Барилгын төлөв байдлын үнэлгээ хийлгэх ажилд үнийн санал ирүүлнэ үү
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Хяналтын инженер
Skip to content