“Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн нэмэлт бүртгэл эхэллээ

     Засгийн газраас хэрэгжүүлж буй “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрийн бүртгэл 3-р сарын 21-ний өдрөөс эхэлсэн. Бүртгэлийг ил тод, шуурхай явуулах зорилгоор зорилтот долоон бүлгийн ангилалаар хувааж бүртгэсэн. Өнөөдөр бүртгэлийн сүүлийн өдөр бөгөөд өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүртгүүлэх юм. Харин 3-р сарын 31, 4-р сарын 1-ний өдрүүдэд доорх ангилалаас бүртгэлд хамрагдаж амжаагүй нийт иргэдийг нэмэлтээр бүртгэнэ. Журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн тоо түрээсийн орон сууцны квотоос давсан тул сугалаагаар иргэдийг сонгохоор болсон. Журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн материалыг дахин хянан шалгаж шүүсний дараа сугалааг явуулна. Түрээсийн орон сууцанд хамрагдахаар 3-р сарын 21-30-ний өдрүүдэд нийт 3359 иргэн хандсанаас 1443 иргэн бүртгэлд хамрагджээ.

 
 
Д/д
 
 
Ангилал
 
Бүртгэлд хамрагдсан нийт хүний тоо
 
Журмын шаардлага хангасан хүний тоо
Түрээсийн орон сууцанд хамрагдах квот  
Бүртгэл явагдсан өдөр
1 Ахмад настан 1130 544 55 3-р сарын 21, 22
2 Залуу гэр бүл 493 175 70 3-р сарын 23, 24
3 Хувиараа хөдөлмөр эрхлэгч, хувийн байгууллагад ажиллагсад  
658
 
416
 
105
 
3-р сарын 25, 28
4  
Төрийн албан хаагч
 
 
 
598
 
187
 
53
 
 
 
3-р сарын 29
5 Байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвэгдэж орон гэргүй болсон өрх”  
11
 
17
6 Өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэй  
 
480
5 35  
 
3-р сарын 30
4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх 18
7 Хөгжлийн бэрхшээлтэй иргэд 87 18