Өнөөдөр “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын ерөнхий захирал Ж.Хичээнгүй “Аймаг бүрт 1000 айл” орон сууц хөтөлбөрийн хүрээнд Хэнтий аймгийн Чингис хотод баригдсан “Шинэ Өндөрхаан” хорооллын эхний ээлжийн 120 айлын орон сууцны барилгын ажилтай танилцлаа.
Тус орон сууцны хорооллын барилга угсралтын гүйцэтгэгч “Дүрт Уул” ХХК-ны ерөнхий инженер Оюунчимэг барилгын ажлын явц 98 хувьтай, гэрээт хугацаандаа ашиглалтанд орох болсоныг танилцууллаа.
Хэнтий аймгийн Чингис хотод баригдсан “Шинэ Өндөрхаан” хорооллын 120 айлын орон сууцны 1 өрөө нь 32,84 м2, 2өрөө 42,92,- 43,75-45,84 м2, 3 өрөө 66,83м2 хэмжээтэй бөгөөд хувийн хэвшил, төрийн албан хаагчдад нээлттэй борлуулах юм.