“Төрийн орон сууцны корпораци”-ийн удирдлагууд болон инженер техникийн ажилчид “Эрэл” группийн шинээр нэвтрүүлж буй Герман технологийн барилгын хийц эдлэлийн үйлдвэртэй танилцлаа. “Эрэл” групп нь дэлхийн шилдэг барилгын хийц эдлэлийн технологийг Монголд нэвтрүүлж байгаа юм. “Төрийн орон сууцны корпораци” нь цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүддээ “Эрэл” групптэй хамтран ажиллана. Ингэснээр зорилтот бүлгийн иргэдэд тохирсон орчин үеийн хийц загвартай орон сууцны барилга ирэх жилүүдэд баригдах юм.