Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63-р зарлигийн хүрээнд Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын ажилтан албан хаагчид байгууллагынхаа гадаа талбай, “Буянт Ухаа-2” хорооллын орчимд мод тарилаа.
2016 онд манай хамт олон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 40 орчим модыг тарьж байсан бөгөөд энэ жил тус үйл ажиллагааг улам өргөжүүлж Буянт-Ухаа 2 хорооллын гадна талбайд хоёр зуун улиас модыг тарив. Улиас нь нүүрсхүчлийн хийг шингээж, хүчилтөрөгчийг ялгаруулж, улмаар агаарыг цэвэршүүлэн чийгшүүлдэг тул орчин тойрныхоо тоосжилтыг 35 хувиар бууруулдаг ургалт хурдан мод юм.