Орон сууцны санхүүжилтийн корпорацийн Гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхлан, Захиргаа, удирдлагын газрын захирал Г.Доржпалам, Хуулийн хэлтсийн захирал Б,Батбаатар нар 2011 оны 9-р сарын 15-ны өдрөөс 18-ны өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотноо зохион байгуулагдсан “Ногоон хот-Ногоон үйлдвэрлэл” сэдэвт Олон Улсын үзэсгэлэнд оролцлоо.
Тус үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулагдсан “Эрчим хүчний хэмнэлтэт орон сууц” сэдэвт сургалт семинарт оролцсон бөгөөд Берлин хотын Hellersdoff дүүрэгт хуучин орон сууцанд эрчим хүчний хэмнэлтийг хэрхэн нэвтрүүлсэн байдалтай танилцаж, туршлага судалсан байна.