You are currently viewing БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ БАЙНА

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ БАЙНА

Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөл яг одоо цахимаар хуралдаж байна. Сайдын зөвлөлийн хуралд дөрвөн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр төлөвлөжээ.
Үүнд:
-Барилга, байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах, хүчин чадлыг тогтоох дүрэм, Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн өөрчлөлт,
-“Монгол наадам цогцолбор”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотгол,
-Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд туссан зорилт, арга хэмжээний биелэлтэд эхний хагас жилийн байдлаар хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн тайлан
-Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн биелэлтэд хийсэн хяналт шинжилгээ үнэлгээ хийcэн тайлан.
Сайдын зөвлөлийн хуралд БХБ-ын дэд сайд Э.Золбоо, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Д. Баярсайхан, БТГ-ын дарга Б.Гүнболд нар танхимаар бусад гишүүд цахимаар холбогдож, асуулт асууж, санал өгөн хэлэлцэж байна.