You are currently viewing БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР БАРИЛГЫН МАТЕРИАЛ ҮЙЛДВЭРЛЭГЧ, ХАНГАН НИЙЛҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛЛҮҮДТЭЙ УУЛЗЛАА

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР БАРИЛГЫН МАТЕРИАЛ ҮЙЛДВЭРЛЭГЧ, ХАНГАН НИЙЛҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛЛҮҮДТЭЙ УУЛЗЛАА

Хилээр нэвтрэх барилгын материалын тээвэрлэлт, бүтээн байгуулалтад шаардагдах барилгын материалын хангамжийг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаа зэрэг цаг үеийн нөхцөл шалтгаанаас үүдэн Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар барилгын материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч нарын төлөөлөлтэй санал солилцох уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр ЗТХЯ-ны холбогдох газрын дарга нар өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Мөн Тус яамны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсээс авч хэрэгжүүлж буй ажлуудын талаарх танилцуулгыг хийж саналуудаа солилцлоо.
Мөн зарим гол нэр төрлийн материал импортолж буй байгууллагууд борлуулалтын үнийг тогтвортой байлгах, цаашид үнийг үе шаттай бууруулах бодлого барьж ажиллахаа илэрхийллээ.
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар 2022 онд иргэдийг орон сууцжуулах, бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлэхэд тээвэрлэлтийн хүндрэлээс үүдэж, ачаа бараа саатах эрсдэлийг даван туулах хүрээнд төр, ТББ, хувийн хэвшил, ханган нийлүүлэгч байгууллагууд ажлын нягт уялдаа холбоотой ажиллаж, ЗТХЯ, ГХЯ болон хил, гаалийн мэргэжлийн байгууллагуудтай уулзалт хийж, мэдээллээ түргэн шуурхай өгч солилцох, нэгдмэл байдлаар хамтран ажиллах чиглэлийг өглөө.