You are currently viewing БАРИЛГЫН АЖЛЫН ДҮРЭМ ЖУРМЫГ САЙЖРУУЛЖ БАЙНА
Sunset with construction crane, no photo manipulation has been done. This was shoot with big zoom lens and polarised filter.

БАРИЛГЫН АЖЛЫН ДҮРЭМ ЖУРМЫГ САЙЖРУУЛЖ БАЙНА

 
Барилга, хот байгуулалтын яамнаас Барилгын тухай хууль, дагалдах дүрэм, журмын хэрэгжилтийн шатанд холбогдох нэмэлт өөрчлөлт, сайжруулалт оруулах бодит шаардлагууд тулгарч байгаа учраас Засгийн газрын тогтоолоор батлагдах 4, Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар батлагдах 1 дүрмийн төслийг шинэчлэн боловсруулаад байна.
Тухайлбал:
Засгийн газрын тогтоолоор:
  • – Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм;
  • – Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм;
  • – Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм;
  • – Барилгын салбарын зөвлөх үйлчилгээний дүрэм.
Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар:
  • – Барилга байгууламжийн төвөгшлийн ангиллыг зориулалт, хүчин чадлаар нь тогтоох дүрэм.
Эдгээр дүрмүүдийг шинэчлэн боловсруулснаар хэрэгжүүлэх явцад тулгардаг бэрхшээл, алдаа дутагдлуудыг арилгаж боловсронгуй болгох, оролцогч талуудын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн удирдлага, төлөвлөлтөд оруулах, цахим шилжилтийг дэмжих зэрэг боломжууд бий болж байгаа юм.