НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР

  • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 16 дугаар хуралдааны тэмдэглэлийн дагуу Орон сууцны доор байрлах агуулахыг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэв.
  • Дуудлагаар худалдах хөрөнгийн танилцуулга:

Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдсан, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллын 1001, 1002, 1003, 1012, 1013, 1022 дугаар байруудын доор байрлах агуулахын зориулттай тус бүр 252.5 м.кв талбайн хэмжээтэй 6 үл хөдлөх хөрөнгийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдана.

  • Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл
Дуудлагын худалдаа болох хугацаа 2017 оны 11 дугаар сарын 03-ны Баасан гарагт 11.00 цагт
Дуудлагын худалдаа болох газар Төрийн Орон Сууцны Корпораци ТӨҮГ-н хурлын танхимд.
Худалдах доод үнэ 1001-р байрны агуулах: 277,750,000 (хоёр зуун далан долоон сая долоон зуун таван мянга) төгрөг.
1002-р байрны агуулах: 277,750,000 (хоёр зуун далан долоон сая долоон зуун таван мянга) төгрөг.
1003-р байрны агуулах: 277,750,000 (хоёр зуун далан долоон сая долоон зуун таван мянга) төгрөг.
1012-р байрны агуулах: 277,750,000 (хоёр зуун далан долоон сая долоон зуун таван мянга) төгрөг.
1013-р байрны агуулах: 277,750,000 (хоёр зуун далан долоон сая долоон зуун таван мянга) төгрөг.
1022-р байрны агуулах: 277,750,000 (хоёр зуун далан долоон сая долоон зуун таван мянга) төгрөг.
Дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ Худалдах доод үнийн 15 хувь буюу:
1001-р байрны агуулах: 41,662,500 (дөчин нэгэн сая зургаан зуун жаран хоёр мянга таван зуу) төгрөг.
1002-р байрны агуулах: 41,662,500 (дөчин нэгэн сая зургаан зуун жаран хоёр мянга таван зуу) төгрөг.
1003-р байрны агуулах: 41,662,500 (дөчин нэгэн сая зургаан зуун жаран хоёр мянга таван зуу) төгрөг.
1012-р байрны агуулах: 41,662,500 (дөчин нэгэн сая зургаан зуун жаран хоёр мянга таван зуу) төгрөг.
1013-р байрны агуулах: 41,662,500 (дөчин нэгэн сая зургаан зуун жаран хоёр мянга таван зуу) төгрөг.
1022-р байрны агуулах: 41,662,500 (дөчин нэгэн сая зургаан зуун жаран хоёр мянга таван зуу) төгрөг.
Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.
Дэнчин байршуулах данс Хүлээн авагч байгууллага: Төрийн Орон Сууцны Корпораци ТӨҮГ
Дансны дугаар: 5099007040 Хаан банк
Дансны нэр: ТОСКорпораци
  1. Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх:

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 2017 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 11:00 цаг хүртэл Төрийн Орон Сууцны Корпораци ТӨҮГ-н 101 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу. /хүсэлтийн маягт татах: www.tosk.gov.mn/

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт нь зөв, цэвэр бөглөсөн худалдаанд оролцох хүсэлтийн маягт, дэнчин төлснийг нотлох банкны тамгатай баримтын эх хувь, иргэний үнэмлэх /хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ/-ийн хуулбар зэрэг баримтаас бүрдэнэ.

  1. Мэдээлэл авах:

“Буянт-Ухаа 2” орон сууцны хороолол дээр очиж үзэж болох бөгөөд компанийн талаарх мэдээлэл, дуудлагын худалдааны журам, дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг Төрийн Орон Сууцны Корпораци ТӨҮГ-н www.tosk.gov.mn цахим хуудаснаас авна уу.

Лавлах утас: 88008913, 99066852

ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ ТӨҮГ